Манай ялалтад ядруухан Монгол Улсын оруулсан хувь нэмрийг мартаж орхижээ
2017/09/14
Ленд-лиз гэдэг нь АНУ дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнууддаа цэргийн хэрэгсэл, техник, хүнс, нефть зэрэг стратегийн чухал түүхий эд нийлүүлэх улсын хөтөлбөр юм. Оросын “Fishki” сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Олон жилийн турш Англи, Америкийн тусламж буюу Ленд лизийг багасгаж тооцсоор ирсэн. Америкийн жигнэсэн махтай, махгүй дайнд бид ялах л байсан гэдэг үгийг хаа сайгүй сонсож болно. Үнэндээ энэ бол буруу юм. Гадаадын тусламжид ийнхүү хайнга хандах нь хөрөнгөтнүүд биднийг Рейхийг ялахад оролцсон үүргийг бууруулж байгаатай адил зүйл. Гэвч бид тийм биш. Хэдий тийм боловч бид ялалтад ядруухан Монгол Улсын оруулсан хувь нэмрийг бараг мартаж орхижээ. Дайны туршид морь л хамгийн хүнд ачааг үүрэлцсэн. Дайны эхээр Оросын улаан армийн морьд 530 мянгаар тоологдож байв. Харин Вермахтад сая гаруй морь байсан. Намрын дунд үе гэхэд Улаан армийн морьд 1.5 сая болтлоо нэмэгдсэн. Морьдыг хаа сайгүй ашиглаж байв. Морин цэрэг, их бууны анги, явган цэрэг, ачаа хөсөгт гэх мэт.
Гэтэл морь гэнэт л хүрэлцэхээ болив. Яг энэ үед бидэнд жижигхэн, ядруухан Монгол тусламжаа хүргэсэн юм. Монгол Улс Оросын улаан армид 1.5 сая орчим морь нийлүүлжээ.
Өөрөөр хэлбэл их буу, гал тогоо зөөдөг, эсвэл эмээл тохож унадаг гурав, эсвэл таван морь тутмын нэг нь Монголынх байсан гэсэн үг. Өдгөө бидэнд морь тийм ч чухал зүйл биш санагдаж болох ч тухайн үеийн дайны нөхцөлд морин тээвэр нь цорын ганц боломжтой зүйл байсан. 1941 оны Улаан талбайн жагсаалын кадруудаас бид жагсаалаас шууд арми руу явах “Сибирийн дивиз”-ийн сайтар хувцасласан дайчдыг харж болно.
Эдгээр дивизийн бараг бүх өвлийн хувцас нь богино нэхий дээл, эсгий гутал, бээлий байв. Энэ бүгд монголчуудын хийсэн зүйл. Бүтэн дайны туршид өвлийн хувцасны ихэнх хувийг Монголоос хангаж байв.
Ийм баримт байдаг. АНУ Ленд-лизээр бидэнд 54 мянган тонн ноосыг дайны турш илгээжээ. Тэгтэл Америкаас хэдэн зуу дахин цөөхөн хүн амтай Монгол улс 64 мянган тонныг нийлүүлсэн байдаг. Үүн дээр гутал, гутлын арьсыг тооцвол их юм гарна.
Бас онгоц, танк ч байсан. Энгийн, хагас өлсгөлөн Монголын ард түмэн хоёр сая гаруй төгрөг цуглуулж, энэ мөнгөөрөө ЛА-5 эксадрилийг худалдан авч өгсөн. Үүнийгээ “Монгольский арат” гэж нэрлэн, хэрцгийгээр дайтаж байв.
Мөн монголчууд хувиасаа 300 кг алт, 100 мянган доллар, 2.5 сая төгрөг цуглуулж, Т-34 танкнаас 32-ыг, Т-70 танкнаас 21-ийг худалдан авчээ. Ялалтын өдрийг хүртэл монголчууд эдгээр ангийг хувцас хэрэгсэл, хоол хүнсээр хангаж байв. Гэхдээ дээд зэрэглэлийн хоол хүнс шүү.
Дашрамд дурдахад Америкийн жигнэсэн махны тухай ярьсан шүү дээ. АНУ ЗХУ-д Ленд-лизээр 665 мянган тонн консерв илгээж байсан гэдэг. Асар их тоо.Тэгвэл зөвхөн Монгол улс бидэнд туслахын тулд ажлын цагаа 10 цаг болгон нэмж, хагас сая тонн мах нийлүүлж байжээ. Энэ бол үнэхээр том харьцуулалт. Баян АНУ ба жижигхэн Монгол.
ЗХУ дайны дараах жилүүдэд Монголд тун ч өгөөмрөөр талархлаа илэрхийлсэн. Үйлдвэр, Монголын талд зам барьж өгсөн. Хэдэн мянган монгол оюутан манай их, дээд сургуулиудад суралцсан. Сансарт Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ниссэн.
Гэвч яагаад ч юм бэ, монголчуудын манай оронд үзүүлсэн тусламж ой ухаанаас арчигдан хаягджээ.
Энэ бол тун буруу. Үүнийг нэхэн санаж, талархах учиртай.
tolgoilogch.mn
зочин · 2017/09/15
Чи ч ёСтой Ойд төөрсөн Сармагчин байна даа, Эсвэл Түүхээ мэдэхгүй бол Монгол хүн бишээ, Жинхэнэ Хужаа, Энэ бол болж өнгөрсөн Бодит ТҮҮХ,
Зочин · 2017/09/14
Uul n orsod bish Zovlolt holboot ulsad tusalsan !!! Astarkhanii yzguurtanii huu Kalmyk Leninii baiguulsan augaa zovlolt holboot ulsad tusalsan !!! Bas Kalmykuud olon say orsuudaas iluu gavya baiguulsan !!! Europiin hamgiin dainchin undesten bol Kalmyk !
Зочин · 2017/09/14
Сүүлийн үеийн хүүхдүүд яаж мэдэх вэ дээ. Америк солонгос хэл соёлыг шүтэж эрсэн хүүхдүүд шүү дээ. Би 70-аад оны төлөөлөл. Дайны үед хүүхэд насаа өнгөрөөсөн миний өвөө эмээ тэр үеийн тухай ярьж л байсан. Бүхнийг фронтод гэсэн урайн дор бүхнээ л хандивлаж байсан. Тэр үед Дугуй булантай ногоон цайг 10 айл хувааж авдаг байсан. Дэвтэр байхгүй сонингийн булангийн цаасыг цуулж давхарлаад өөртөө дэвтэр хийдэг байсан, сургууль нь хүйтэн болохоор бэхээ хөлдөөхгүйн тулд ханцуйдаа хийгээд ханцуйных нь үзүүр бэх болчихдог, гээд л тэр үеийн маньд ч гайхагдмаар сонин юм их л ярьдаг байсан даа.
111 · 2017/09/14
Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад монгол цэргүүд оролцсон ба Путин энэ парад дээр хэлсэн үгэндээ монголчууд их тус хүргэсэн гэж хэлснийг яг чам шиг зарим орсууд яасан гэж монголчуудыг магтаад байгаа юм тэд юу хийсэн юм гэж дургүйцэж байсныг хариу болгож оросууд өөрсдөө энэхүү мэдээлэлийг гаргаж байсан юм.
Sanaa · 2017/09/14
Үнэн шүү дээ. Чи Ардчиллаас хойш төрсөн түүхээ мэддэггүй мангар бацаан байна. Чиний өвөө, эмээ, тэдний аав, ээж энэ тусламжинд хувь нэмрээ оруулж байсан юм шүү.
Зочин · 2017/09/14
түүхээ мэд. эцэг эх өвөө эмээгээсээ асуу?
aaa · 2017/09/14
ЭХ СУРВАЛЖГҮЙ МЭДЭЭ БАЙНА ХААНААСАА ЮУ ЯАЖ ОРЧУУЛААД ЗОХИОГООД ГАРГААД ИРЭВ.
01 · 2017/09/14
tuuh uneniig uguulne gdg l ene shuude owoo doo tusiig martaagui bgaa n