Бразил улсын Санта-Мария хотын шөнийн клубт ням гарагт гал гарсны улмаас 233 хүн амиа алдсан тухай ВВС мэдээлэв. 
Тус улсын  Ерөнхийлөгч  Дилма Роуссефф гурван хоногийн гашуудлыг зарласан байна. Тэрбээр Чили улсад хийж байсан айлчлалаа тасалдуулан Санта-Мария хотод ирж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзлаа. Риу-Гранди-ду-Сул хотын эмнэлгүүдэд 106 хүн хүргэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь угаартсан байдалтай эмчлүүлж байна. 
 

О.СУГАР