Өвөрмонголын наадамд түрүүлсэн П.Бүрэнтөгс арслан 50 мянган юань хүртлээ
2019/01/24
Өвөр монголын өөртөө засах орны Баяннуур аймагт “Мөнгөн ганц мод” өвлийн наадмын хүчит бөхийн барилдаанд хүчээ сорин барилдаж түрүүлсэн Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юанийн /19.4 сая төгрөг/ бай шагнал хүртсэн байна.
Энэхүү наадмын бөхийн барилдаанд хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг уламжлалтай. Энэ удаа манай улсаас арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд Өвөрмонголд зорин очиж зодоглосон юм.
Нийт 64 бөх барилдахад улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарсан байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
иргэн · 2019/01/24
сайн байна. Амжилт хүсье.