Өмгөөлөгч Э.Билгүүн: "Хэрэг гараад нэг хонож байхад гадны нөлөөгүй хэмээн мэдээлж байгаа нь анхаарал татаж байна"
2019/01/25
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг уржигдар гарсан билээ. Хүүгийн үхлийг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй хэмээн үзээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр талийгчийн хэргийг өмгөөлч буй Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар мэдээлэл хийлээ.
Хэргийн өмгөөлөгч Э.Билгүүн: Амиа алдсан хүү тангарагийн ёслолын үеэр "Дарамтлуулж хэцүү байгаа " тухайгаа ээждээ хэлж, ирж аваачээ гэж хүсч байсан. Мөн ахтайгаа утсаар ярихдаа ч энэ талаар ярьсан байгаа юм.
- Цэрэгт явахад дэглэлт, зодуур байдаг талаар нийгэм даяар мэддэг.
- Өнгөрсөн онд яг энэ цэргийн ангид дэглэлт, зодуурын улмаас хөлийн хуруунуудаа алдсан хүүгийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна.
- Хэрэг болоод нэгхэн хонож байхад цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь гадны нөлөөгүй хэмээн мэдээлж байгаа нь анхаарал татаж байна.
- Шүүх шинжилгээний дүгнэлтийн хугацаа энэ нэгдэхь өдөр дуусч байгаа.
- Бид цогцсыг очиж үзсэн. Гадны нөлөө байсан гэдгийг нь харсан.
- Хамт байсан цэргүүд нь талийгчийн ахыг очиход тухайн үед болсон явдлуудыг бүгд хэлсэн байдаг. Хөнжил пүүгээгээ үүрээд гүйгээд бахардхаар нь зодсон тухай хэлсэн байдаг.
- Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэт нэг талыг дүгнэсэн мэдээлэлийг хийж байна.
- Ар гэрийхэн нь буюу том ах Б.Эрдэнэболд санал тавьсны дагуу бид өмгөөлж байгаа
- Өмгөөлөгчдийн зүгээс гадны нөлөө байгаа хэмээн үзэж байна гэлээ.
www.Seen.mn
zochin · 2019/01/27
tsereg tatlagaa boli tsergiin shtabuudaa tatan buulga bid huugee ta nart ugch aluulj eremdeg bolgoj chadahguishuu
Zochin · 2019/01/26
Odooenetetgeberiin nas bson said ikh khurliin gishuudiig tetgebert ni gargakh kheregtei shuu dee odoosaidaas ni buulgakh kheregtei shuu
Zochin · 2019/01/26
Odooenetetgeberiin nas bson said ikh khurliin gishuudiig tetgebert ni gargakh kheregtei shuu dee odoosaidaas ni buulgakh kheregtei shuu
Zochin · 2019/01/26
Odooenetetgeberiin nas bson said ikh khurliin gishuudiig tetgebert ni gargakh kheregtei shuu dee odoosaidaas ni buulgakh kheregtei shuu
Zochin · 2019/01/26
Odooenetetgeberiin nas bson said ikh khurliin gishuudiig tetgebert ni gargakh kheregtei shuu dee odoosaidaas ni buulgakh kheregtei shuu
Zochin · 2019/01/26
Odooenetetgeberiin nas bson said ikh khurliin gishuudo
Зочин · 2019/01/25
salbariinh ni said ni gej ul tooson gar iim ajilaa hiij chadahgui salbartaa shinchlel shalgalt hariutslaga yrij chadahgui saidaar udirduulj iim saihan huuhed amia aldah gej uunii orond ene salbariinh ni said uhsen bol haramsah zuil alga bailaa
60 тэрбум. · 2019/01/25
60 тэрбумын наймааны хүрээнд хаа сайгүй мэргэжлийн бус дарга нартай болсон шдээ.Энэ бол Ми овогтын Монголыг хорлох гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь .Их цэвэрлэгээ хийж бүгдийг нь зайлуулах естой.Тэгвэл Монгол урагшилна.
зочин · 2019/01/25
Мэргэжил-мэргэжлийн бус хүн салбар удирдаж байгаа шүү дээ:Тэр сайд бол өчигдөр телевизороор харахад тоохгүй байналэй.Эрүүл мэндийн яам байна. За тэгээд эзэнгүй төрийн үйлдэл гэж бодохоос.....
шударга төр тогтоох ёстой · 2019/01/25
Хайран хүү. ЭНЭ яравгар сайдыг зайлуулаач. ТҮҮНИЙ зурагтаар томрохыг харлаа. ИЙМ сэтгэлгүй хүмүүс батлан хамгаалах яамыг дордуулж байна.