Бригадын генерал Б.Амгаланбаатар: Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь баашиллаа гээд цохисон асуудал байгаа
2019/01/25
Бригадын генерал Б.Амгаланбаатар "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас би энд ямар нэгэн хүний нэрийг хэлэх, процессыг тайлбарлах боломжгүй.
Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны 14:30-16:00 цагийн хооронд болсон.Хэрэг явдал яагаад гарсан бэ гэхээр тухайн салбар тэр өдөр харуулаас буусан байгаа юм. Харуулаас буусны дараа салбарын байранд үзлэг хийхэд эмх замбараагүй байдалтай байж, гар утас олдсон байна. Ингээд салбарын ахлагч цэргүүдийг авч гараад гүйлгэсэн. Энэ үед талийгаач "дотор муухай оргиод байна. Гүйж чадахгүй нь" гэж хэлсэн. Тиймээс цэргүүдийн гүйлтийг зогсоож, байрандаа оруулсан байна. Энэ үеэр талийгаач байлдагчийн бие дахин муудсан байна. Ингээд алба хаагчид гар хөлөнд нь массаж хийсэн байна. Ингээд дараагийн цагийн хичээлд орж байхад талийгаач таталт өгч, ангийн эмчийг дуудсан байна. Сувилагч талийгаачийг таталт өгсөн талаар эмчид хэлж, багийн эмнэлэгт хүргэхээр болсон. Ингээд багийн эмнэлэгт очиход нас барсан байна
Ажлын хэсэг хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьж байсан байна.
Хоёрдугаарт, сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулсан байна.
Гуравдугаарт, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайд болон бусад албаныханд танилцуулна. Тухайн ангийн шат шатны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг Батлан хамгаалахын сайдтай ярьсан.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Зодож дарамталдаг байсан гэх мэдээлэл байгаа. Зүгээр гүйж байгаад амиа алдах нөхцөл үүссэн гэж үзэж байна уу. Өрөөндөө орж ирэхдээ амиа алдсан гэсэн мэдээлэл бас бий?
-Зодсон тухайд ил биеийн үзлэгт ил шарх сорвигүй гэж дүгнэсэн. Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь баашиллаа гээд цохисон асуудал байгаа. Үүнийг нуухгүй. Хамт гүйж байсан цэргүүд нь ч хэлж байгаа. Харин эмнэлэгт хэвтэж байсан асуудал нь үлд гарсны улмаас эмнэлэгт эмчлүүлсэн.
Харин тэр цохилт нь үхэлд хүргэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
- Ангийн удирдлага хэрэг гарах үед байсан уу?
- Ангийн удирдлагууд тухайн үед байсан. Харин ангийн захирагч нь ар гэрийн шалтгаанаар хотод ирсэн байсан.
- Бичлэг байгаа гэсэн. Ямар бичлэг вэ?
-Бичлэг бий. Миний хувьд бичлэгийг үзээгүй. Гэхдээ байлдагч ангидаа орж ирээд хувцсаа өлгөж чадахгүй, өлгүүртээ хүрч чадахгүй байхад нь ахлагч нь түшиж орон дээр суулгасан нь бичлэгт үлдсэн тухай мэдээлэл байна. Бичлэгийг цагдаагийн байгууллага авсан.
- Ангийн захирагч Өлзийбаяр яргалдаг, байлдагч нараа дэглэдэг тухай яриа байдаг?
- Өлзийбаяр өөр ангид алба хашиж байгаад томилогдсон. Цэргүүдийг яргалдаг, дэглэдэг зүйл байхгүй. Нийгмийн сүлжээнд байгаа бухимдлыг бид харж байгаа. Гэхдээ цэргийн ангид өдөр бүр гүйлгээд дэглээд байдаг зүйл байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.
- Өмнө нь энэ ангид алба хааж байсан цэргийн алба хаагч хөлийн хуруугаа тайруулж байсан?
- 2017 онд ийм хэрэг гарсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг бүгдийг нь сольж, хуулийн хариуцлага тооцсон.
- Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
- Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Оршуулгын комисс томилогдсон. Одоо гэрт нь хамт байгаа.
Хүннү · 2019/01/27
Хайран сайхан залууг эх орндоо хэрэгтэй гэж авчхаад, эцэг эхд нь хэрэггүй болгоод өгчихвөө. Дахин ингэхгүй гэх баталгааг төр яаж эцэг эрчүүдэд өгөх вэ?
зочин · 2019/01/26
энэ үхэр царайт чинь юу яриад байнаа. явж малаа хариул. ийм амьтдыг татварын мөнгөөр тэжээхээ болиорой.
Zochin · 2019/01/26
Ed nartai hundetgeltei soyoltoi yarih hereg bhgui
Xbhf · 2019/01/26
Ene novshiin amruu baas chiheed hayachihaach gants tsohison um bii ch geh shig hunii shan hyalh uriig nohoi shig zodoj alchihaad umhii amaara yu hutsna ve zail
Иргэн · 2019/01/25
Цэрэг нас барчихсан байхад сайд ямар хондий пээдгэр,амьдралаас хол байнаа.
иргэд олон түмэн · 2019/01/25
Эрхэм генерал гуай гийгүүлчихсэн юм шиг их пээдгэр байхын оронд үлгэр үзүүлээд ажилаа өгчих ёс зүй эр зориг танд байна уу?
Зочин · 2019/01/25
Yu genuu novsh, enuunii ugnd itgeh Hun Mongold lav bhgui, huurhii hu zugeer uhsen gehnel Dee, hutsnaa ta nar,,,
zochin · 2019/01/25
goliisun uvgun mini naana chin hunii am yarigd.d bhad guij bgaa d uhcheh hun bhuu uudgui yargachan uvgun chi mgl zaluu ireeduig ugui h.h hereggui genral margaach uriigu booj uh... thuuh.lhnee bj hariulaggui genral mgl.d hereggui mgl.n ireeduin zaluu ene zunug tugthg.n gart uheh esgui ene genral amiig amiar naad genral thaazla
иргэн · 2019/01/25
генерал гуай бас ажлаа өгдөө