ХОМ-ээ дутуу мэдээлсэн А.Хаянхярвааг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа
2019/01/29
"Номин талс" хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн тухай өнөөдөр мэдээлсэн билээ.
Тэрээр:
- Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
- Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
- Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй.
- Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон юм.
Түүний энэ үйлдэлд цалингаас нь суутгаж сахилгын арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярвааг хоёрдугаар сарын 11-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан талаараа НХОГ-аас өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн байна.
МАН-д хүн алга уу? · 2019/01/30
МАН үнэхээр боловсон хүчний дутагдалд орчихсон юм байна даа
Муу эрд халдаг дараа · 2019/01/30
"Муу эрд халдаг дараатай" гэгчээр Ганбаяр, Хаянхярваа мэтийн пацаанууд яршиг л байна. МАН ингэтлээ доош орох гэж.
Zochin · 2019/01/30
Ganbayar hoorhii, amitnii doog bolj yavaa da.
Zochin. · 2019/01/30
Bolj de, ene nuhriig alba hashina geheer uneheer gaihad bsan yum. Bolovsrol , chadvar muutai ni hend ch ilerhii shu de.
Одоо дэд сайд Ганбаярыг · 2019/01/30
Одоо энэ Хаянхярваатай яг адил бичиг үсэг тайлагдаагүй шахам амьтан болох Боловсролын Яамны орлогч сайд болох Ганбаяр гэж нөхрийг зайлуулах хэрэгтэй. Ганбаяр нь өөрийн ээж шиг хүн болох Петровисийн Оюунгэрэлтэй явалдаж байж МАН-д байр суурьтай болсон гэдэг. Үнэндээ боловсрол мэдлэг тун тааруу шүү дээ. Манай нам энэ мэтийн нөхдөөс болж нэр хүнд нь унаж байгаа шүү дээ.

АМРҮ · 2019/01/30
ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВЖЭЭ.БАЯРТАЙ. ИЙМ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛААД БАЙДАГ.
зочин. · 2019/01/30
Шудрагийн эхлэл үү.
бодлын хулгайч · 2019/01/30
ИЙМ ЮМНУУДАД ИХ ТӨРИЙН СУУДАЛ ЗОХИХГҮЙ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ АМЬТАН МӨНГӨ Л БОДНО. ИЙМ ТОМИЛГООГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. СУРТАЛЧИЛГААН ДЭЭРЭЭ ХЭД ДУУЛУУЛААД Л ШАГНАЖ БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ.
zochin · 2019/01/30
chaavaas bichig useg tailagdaagui bolhooroo buruu buglusun yum bishuu ug ni bol uuriinh l hurungu mungunii asuudal yum bnaldaa ulsiin mungu bish l yum bna ulsiin mungu idsen humuusee ingej hurdan arga hemjee avaasai JDUchdiig ogtsoruulaasai
humuun · 2019/01/29
Huulia murduj, shudarga baih ni zuv shuu dee. Tegej baij hariutslaga,sahilga bat saijirna daa
Hi · 2019/01/29
Baga mng niil asuudal bnash Dee, heden terbumaa chadaguin tiimhen . Tehdee omooroogui shuu
Иргэн · 2019/01/29
Жижиг гаруудад хууль яасан ч сайн үйлчилдэг юм.Томуудад нь болохоор,хэл нь татаж,гар нь хөдлөхөө байчих юм.Олон түмэн мартагнаж эхлэх үеээр,нэг шинэ сенсаац түгээж,хуучныгаа тэгсгээд өнгөрөөх юм даа.
zochin · 2019/01/29
uudgui durak nasan turchda uudgui nertei bolloo do unh.r uudgui durak yum aa zaluu hun bj archaagui durak nasan turchda haybarhan argaar amdrah gesen bodol n talaar ungurj hun chanraa haruulla da uruvdultei gulug mglch.d zangaa taniulaa da ⁉️ bid iim uls.s hol hundii bdag yum shu un.dur.s ene zaluug.n tamiin amdral l ehleh shiv durak ur huuhd.se ich.sei naiz nuhud sons.d oin gudaj bgaa bhdaa iim dotrono haralthan durak bsan yum chivchig