Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайдаар томиллоо
2019/02/02
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96.3 хувийн саналаар томиллоо.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын институтыг тус тус төгсчээ.
Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2006 онд “World Trans”, “Улаан бутан” ХХК, “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.
Иргэн · 2019/02/03
Асуудлыг наад ыаадтай нь дүгнэж цэгнэж чадахуйц зөв рүн томилогджээ?! Энэ замбараа муутай болчихсон салбарыг цэгцлэнэ гэдэг хэцүү ч Б.Энхамгалан сайд чаднаа?! ИНЕГ гээд анхаарвал зохих салбарууд байгаашдэа?!