Салхитын орд хуулийнхны идээ бээрийг шахна
2019/02/27
Салхитын мөнгөний орд бол манай хууль хяналт, шүүх, цагдаагийн авлигалыг ил болгож өгөх маш том ЭХ СУРВАЛЖ билээ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж чадвал хууль шүүхийн маш том ИДЭЭ БЭЭР ШАХАГДАНА
Ван, Ян хэмээх 2 Хятад иргэний ХАХУУЛЬ-иар энэ хэргийг Монголын шүүхээс маш олон удаа өөр өөрөөр шийдсэн юм.
1.Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, генерал Б.Сандаг-Очир
2.Төмөр замын цагдаагийн газрын дарга асан Ч. Болдбаатар
3.Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир
5.(ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр
6.Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ахлах шинжээчид
7. Нэр бүхий шүүгч нар……
гээд хариуцлагатай албан тушаалтнууд холбогдсон баримт ар араасаа хөвөрнө дөө.
Өмнө нь шүүхдэгч 2 тал их хэмжээний авлигал өгснөөс гадна нэмж авлигадахаар хадгалж байсан 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бэлнээрээ айлын гэрээс олдсон. Энэ айл бол Салхитын ордыг булаалдагч Ван хэмээх хятадын хамтрагч уяач Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү Г. Жаргалангийнх байлаа. Ш. Мөнгөншагай хүргэн дүү Г.Жаргалантайгаа нийлж “Жи Фи Эф” хэмээх компанийг байгуулж, Салхитын ордын тусгай зөвшөөрлийг авсан. Дараа нь 2 тэрбумаар компаниа лицензийн хамт зарчихаад 3 жилийн дараа анх зарсан Ван нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдмөгч түүнтэй нийлж “Жи Фи ЭФ” компанийг шүүхээр буцааж авсан байдаг. Ингэхдээ уг компанийг зарахдаа 60 хувийг эзэмшигч миний гарын үсгийг хуурамчаар зурж зарсан байна гэсэн үндэслэлээр буцааж авсан билээ. Хорих ангид амиа хорлосон гэх Талийгаач,шүүгч асан Л.Бямбаа энэ хэрэгт хээл хахуулийн хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр баривчлаад байсан билээ. Л.Бямбаа нь Салхитын ордыг булаалдагч Вангийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан мэдээ байна.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон
Бат · 2019/02/28
Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй
зочин · 2019/02/27
Биднийг хамгаалдаг хүчний байгууллага биднийг мөхөөх хүчний байгууллага байсаар ирсээн Сандаг-Очир буюу Сунадаг-Оочер их олон муухай зүйлүүд хийсэн хийсээр байгаа хүн.
зочин · 2019/02/27
өнөө цагт Нямдорж шиг хүчний байгуулгийг аваад явчих зориг зүрхтэй аавын хүү байхгүй муу сайн хулгай луйварчид та нар зүгээр л Элбэгээ шигээ гутлаа тослоод зангиагаа зүүгээд шалгуулдаг газараа очерлоод зогсох цаг нь ирэх байхаа гэхдээ очер дайрахгүй шүү энэ чинь АТГ шүү андуурваа
Зочин · 2019/02/27
ЭНЭ БОЛ САЛХИТЫН ОРДЫГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСНААР ГАРЧ БУЙ ИДЭЭ БЭЭР. Бусад ордуудад мөн ийм л байгаа. Манай хууль хяналтын байгууллагууд ийм л түвшинд байгаа, төрийн удирдлагууд, ард түмэн цөм мэднэ. Үүнийг М.Энхболд хамгаалж байсан бол одоо Нямдорж хамгаалагч нь боллоо. Нямка шудрага царайлж хоосон ярьдаг, юу ч хийдэггүй хүн. Одоо сайдынхаа ажлыг өгөх нь шудрага ёсонд нийцнэ.