Гэртээ цоожлогдсон хүү тагтнаас унах гэж байсныг аварчээ
2019/02/28
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага 2019.02.28-ны өдрийн 04:25 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, Э /6 настай, эрэгтэй/-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Зочин · 2019/02/28
Өдрийн 04 :25 цагт гэх шиг. Үүрийн 04 цагт юм биш үү? Мэдээллээ сайн нягталж байж оруулахад яадаг байнаа.