Огноо: 2019 оны 02-р сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: SK 01/2019

 

“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмж угсралт суурилуулалт гүйцэтгэх” туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. Захиалагч нь сонгогдсон туслан гүйцэтгэгчтэй нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх шаардлага гарсан тухай бүрт техникийн даалгавраар санал авч хамтарч ажиллана.

 

Тендерийг тендерийн зарлагдсан  өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор хүлээн авна.

 

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны санхүүгийн тайлан Аудитын дүгнэлтийн хамт
  • Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл: Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх:
  • Гадна/дотоод холбооны  кабель  шугамын угсралт суурилуулалт, засвар
  • Цамхаг,  түүн дээрх   холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1  жилийн  борлуулалтын орлогын хэмжээ 50 сая /Тавин сая/ төгрөгөөс багагүй  байх

 

Тендерийг 2019 оны 03-р сарын  20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

 

Сонирхсон этгээд нь тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын албан тоот болон Худалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд 30’000 төгрөгийг тушаасан баримтын хамт доорх хаягаар ирж тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авна уу

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс

Утас: 9111-4346