Сүүлийн үед хүүхдийн гэх "тодотгол"-той зүйлүүд их үгүйлэгдэж байгаа. Тэгвэл хүүхдэд зориулсан  танин мэдэхүй, хэрэглээ, мэдээллийн хамгийн том хөтөчтэй боллоо.

Тодруулбал, Хүүхдийн “Cool” сэтгүүлийн албан ёсны нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээ өнгөрсөн хагас сайн өдөр амжилттай болж өндөрлөж уншигчдынхаа гар дээр очиж байна. Нээлтэд Хүүхдийн төлөөх байгууллагууд болон уншигч багачуудын төлөөллүүд оролцсон юм.

Мөн “Cool” сэтгүүлээс зохион байгуулсан “My cool moment” уралдааны ялагч нар шагналаа гардан авлаа. Сүүлийн үед хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байгаагаас мэдээ мэдээллээ интернэтийн орчноос авах нь ихэссэн. Хэдийгээр интернэтээс хүүхдүүд олон төрлийн мэдээлэл авах боломжтой ч тэр бүр хэрэгцээтэй өөрсдийн насанд тохирсныг сонгох нь ховор.  Монголын ирээдүй болсон хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулалт хийх уриатай “Cool” сэтгүүлийн шинэ дугаар сонин борлуулах бүх цэгүүд болон Сүлжээ их дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа уншигч та бүхэн хүүхдэдээ сэтгүүлээр бэлэг бариж оюунд нь хөрөнгө оруулалт хийгээрэй.


                      Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70109892, 96629892, 96689892

 

 



Х.Даваа