Өндөр настны тэтгэврийн мөнгийг дээрэмдсэн таван этгээдийг илрүүлжээ
2019/03/04
Банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч ирсэн өндөр настны мөнгийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал гуравдугаар сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г 2 эмэгтэй 3 эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь П-г тэтгэвэрийн мөнгөө аваад явж байхыг харсан бөгөөд хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд нь архины хамааралтай иргэд 27-52 насны 2 эмэгтэй 3 эрэгтэй У, Ч, О, Б, Э нар байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бат · 2019/03/05
Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Бид нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй
Arai ch dee · 2019/03/04
Yamar muuhai yum be, huurhii hugshin huniig ingej yahnav dee
Зочин · 2019/03/04
Гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй.