Хэрэглээгээ бэлдчихээд “хуулиа мөрдүүл”
2019/03/05
Монголын хууль гурав хоноод гууль болчихдог талтай. Үүний тод жишээ нь Тамхины хяналтын тухай хууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Иргэдийг торгоно гэсээр гарч ирсэн эл хуульд өнөөдөр хяналт тавьж байгаа хүн алга. Хуулийн батлуулсан хүн нь төрийн түшээгийн халаагаа өгчихсөн. Ингээд хөөрхий дашин шог болсон. Тэгвэл уг хуультай адил бэлтгэл ажил хэрэгжилтээ хангаагүй байж иргэдийг торгох заалттай.
Засгийн газрын 2018 оны 6-р сард гаргасан тогтоолоор 0.35 мм нимгэнтэй нийлэг уутыг хэрэглэх болон худалдах, хоригийг тавьсан. Энэхүү тогтоолын хэрэгжилт, хяналтыг Мэргэжлийн хяналт, Гаалийн ерөнхий газар тавьж ажиллах юм.
Өнөөдрийн байдлаар нимгэн бариултай тунгалаг цагаан өнгөтэй уут, улаан болон цэнхэр судалтай гялгар уутыг хэрэглэхийг хоригложээ. Харин хүнсний скоч, тасалдаг нэг удаагийн уутыг хориглох тогтоол гаргасан байна. Гэхдээ дараагийн удаа эдгээр гялгар уутыг хэрэглэх болон худалдахыг хориглох юм.
Тогтоол хэрэгжихээс өмнө хилээр оруулж ирсэн уутыг яах вэ? Мэдээж худалдаа эрхлэж байгаа наймаачид зарж дуусгахыг бодно. Тэднээс энэ талаар тодруулахад “Гялгар уутыг хэрэглэхийг хориглох нь зөв шийдвэр. Гэхдээ эхлээд орлуулж хэрэглэх цаасан, даавуун уутаа бэлдүүлчихсэн бол бид банкны зээлээ төлөх боломжгүй болохгүй байлаа” гэсэн юм. Түүнчлэн одоо худалдаанд байгаагаа зарж дуусгаад дахиж хилээр оруулж ирэхгүй гэвэл бид өөр юм олж хийнэ хэмээн учирлаж байв.
Даавуун уут худалдаанд гаргахыг бэлдүүлээд цаасан үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуй нэгжүүдээ дэмжээд ажиллаж болохгүй нь юу вэ. Эхлээд хэрэглээгээ бэлдчихээд "Торгох, хориглох"-оо ярьж болмоор. Тэгээгүй байж шууд л гялгар уут, тор хэрэглэсэн иргэнийг 300 мянга, гурван сая төгрөгөөр аж ахуйн нэгжийг торгоно гэх нь тэр. Иргэд гайхал нь төрж дуусаагүй байтал иргэнийг торгохгүй гээд л мэдэгдэх. Ер нь хууль батлагчид аа хэрэглэгээ, хяналтаа эхлээд амьдралд ойртуулчихаад "хуулиа мөрдүүлье". Үүнийхээ дараа "хориг" тавьж гялгар уутыг хэрэглээнээсээ хасаж болмоорсон.
Х.Даваа
Зочин · 2019/03/06
Юу гэлээ гялгар уутанд юм хийгээд явбал 100 000-р торгоно гэснүү? аа би "айна даа" гэдэг шиг л юм болох нь.
Зочин · 2019/03/05
Хаана байж байгаад ирсэн хүмүүс юм бол доо байж байсан газар нь гялгар уут хэрэглэдэггүй газар байсан юм байх даа 500 жил гялгар уут байсныг нь харсан л хүмүүс бололтой монголд бол гялгар уутанд юм хийгээд боогоод тавихад хэд хоноод л сэмрээд урагдаад байхгүй л болоод байсан зузаан нимгэн аль аль нь
ДУЛМАА · 2019/03/05
ИРГЭД ӨӨРСДӨӨ УХАМСАРТАЙ ХҮМҮҮЖИЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ГАРГАНА ДАНДАА ШҮҮМЖИЛНЭ ХҮН БҮР УХАМСАРТАЙ ХУУЛИА БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР ҮЛГЭР ЖИШЭЭ ХУУЛИА БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
иргэн · 2019/03/05
харин тиймээ Галуу дуурайж Хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр Гадныханыг дуурайж ямарч Бэлтгэлгүйгээр элдэв Хууль тогтоол журам гаргаад тэрнийгээ Ард иргэд дээ Тулгаж Торгоно гэж айлгаж Дарамтлаж байхын оронд эхлээд Гягар уутаа юугаар орлуулах энэ тэрээ Шийдэж байж Хууль тогтоол захирамж гаргасан бол Хэрэгжихдээ хүртэл оновчтой Зөв шийдвээр болох байж дээ Төр засаг аливаа нэг Шийдвэр гаргах даа Гадныханыг дуурайх даа тэдний Туршлагыг сайн Судалж баймаар юмаа