“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга. Тэрбээр сэтгүүлч мэргэжил эзэмшин  “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж яваа. Мөн дэлгэцийн бүтээлд чамгүй олон дүрүүдийг бүтээгээд авсан. Одоогоос гурван жилийн өмнө нярайлж хөөрхөн охинтой болсон билээ. Хайрандаа умбан, аз жаргалаар дүүрэн хуримаа хосууд өнгөрсөн жил хийсэн. Саяхан тэд бүл нэмж хөөрхөн охиноо дүүтэй болгосон ажээ. Энэ тухайгаа Э.Уянга "Өвөр дээр минь хамгийн үнэтэй алт эрдэнэ" гэв. Түүний нөхрийг З.Эрдэм гэдэг бөгөөд хайртыгаа хайр халамжаар дутадаагүй нэгэн гэнэ шүү.

Д.Ана