Талийгч У-ын гэр бүл "Цэрэнг цагдаагийн байгууллагад өгчээ"
2019/03/08
Талийгч Ч.Чамин-Эрдэнийн үхлийн шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө цацагдаж эхэлсэн нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаад авсан.
Талийгч бүсгүйн үхлийг гэрчлэх сүүлчийн гэрч Г.Улсболд гэх залуу өнгөрөгч сарын 25-ны өдөр 00-ын өрөөндөө амиа алдсан талаар цэнхэр үст Цэрэн цахим орчинд нийтэлсэн юм. Тухайн мэдээлэлд уг залуу талийгч бүсгүйн амиа алдсан өдөр хэрэг гарсан байрны 11 давхарт найзындаа ирсэн гэх бөгөөд тухайн үед доод давхрын айлын 00-ын өрөөнөөс эмэгтэй хүнийг хүчирхийлж буй чимээг сонссон мөн Номтойбаярын дагавар хүү гурван залуугийн хамт виски барин 10 давхарын айл руу орж явахыг харсан гэх мэдээллүүд байсан юм.
Харин талийгч У-ын гэр бүлийнхэн нь "бусдын үхлийг ташаа мэдээлж дуулиан тарьсан" хэмээн цагдаагийн газар гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Цэрэнд холбогдуулан хэрэг бүртгэл нээсэн байна. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа гэв.
Үйл явдлыг эргэн сөхвөл, Талийгч залуу Монголын скаутын холбоонд удирдагч багш хийдэг байжээ. Тэгвэл цэнхэр үст Цэрэнгийн нийгэмд цацаад буй эдгээр мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Монголын скаутын холбооноос мэдэгджээ. Талийгч Г.Улсболд нь өнгөрөгч оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ-ын Удаан-Үд хотод явж байхдаа амиа алдсан гэжээ.
Уг мэдэгдэлд:
"Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэний хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна.
Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм.
Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна.
Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ.
Харин цэнхэр үст Цэрэнгийн мэдээллийг сийрүүлбэл:
Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож... Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан...
Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна.
Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа...
Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.
Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй... хэмээжээ.
"Чамин-Эрдэнийн хэргийн сүүлчийн гэрч У учир битүүлгээр амиа алдлаа" гэсэн мэдээллийг иргэн Э.Цэрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан түгээсэн. Тэгвэл талийгаач У-ын ар гэрийнхэн "бусдын үхлийг дуулиан шуугианд холбож, ташаа мэдээлэл тараасан" хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Зочин · 2019/03/10
Энэ ёо ёотой балай амьтан хүмүүсийн амьдралыг өөрийнх шиг ээ болгох гэж явах юм аа
Зочин · 2019/03/10
Энэ цэнхэр үст авгай хаана ч хэрүүл босгож хэрүүлийн бузар шингэсэн авгай юм.
Зочин · 2019/03/09
Монголын нийгэмд ийм аймшигтэй гэмт хэргийн захиалагч байгаа мэтээр өгч байгаа энэхүү ойлголт нь өөрөө нийгмийг айдас хүйдэст автуулах гэмтэй тул элдэв баримтгүй бодит бус мэдээллийг юу юуны духанд хүрэлгүй хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй баймаар байх юм.
Зочин · 2019/03/09
Талийгаач бүсгүйг осолдох үед гэрч гэгдээд байгаа залуу Монголд, 11 давхрын айлын 00-ийн өрөөнд суугаад гэмт хэргийг сонссон бус ОХУ-д явж байсан гээд байгаа юм биш үү . Тийм болохоор гэрч байх боломжгүй гээд байх шиг байна.
х · 2019/03/08
нас барсан нь үнэн бна даа
Зочин · 2019/03/08
Ulaan uded ochood nuhchihdan ch chadna shuu Dee,,, Nomguibayriihan
Зочин · 2019/03/08
ээ чааваас үнэн мөнийг олон байтал эр нөхрийнхөө үхлийг бузар Нямтайширын халтар хэдэн цаасаар зольж байдаг,ямар арчаагүй гэр бүл вэ дээ,4-н ханат 4-н дугуйт 2 л өгнө биз дээ талийгаач Улсаа-гийн авгай ч угаасаа л боов мөнгө 2-т дуртай л гичий байсан даа