2012-2016 онд Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн 4 дэх хөтөлбөрийг хэргэжүүлж байна. Хөтөлбөрийг хэргэжүүлэх хугацаанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой ажиллаж байгаа юм. Өнөөдөр НҮЭМ-ийн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, дараагийн хагас жилд хийх ажлаа ярилцлаа. 2012 оны байдлаар шинээр 81292 жирэмсэн эмэгтэй хяналтанд хамрагдсан бөгөөд 87,5% нь жирэмсний эрт үедээ хяналтанд хамрагдсан ба энэ нь өнпөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага тоо юм. Цаашид жирэмсэн эхчүүдийг 98-100% хяналтанд хамруулахаар анхаарч ажиллах хэрэгтэйг салбарын Дэд сайд санууллаа. 2012 онд улсын хэмжээнд 74474 эх амаржсан 2011 онтой харьцуулахад төрөлт 5,6 хувиар нэмэгдсэн сайхан мэдээтэй байлаа.

Энэхүү хөтөлбөрийн гол ач холбогдлын талаар ЭМЯ дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ 1990 онтой харьцуулахад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдэл 4 дахин буурсан ба хурдацтай хөгжиж буй Монгол Улсын хувьд хамгийн түрүүнд хүн амын өсөлт бөгөөд эрүүл, эндэгдэлгүй төрөлтийн тал дээр улам анхаарч ажиллах хэрэгтэйг онцгойлсон юм. Мөн Урьд 5 жилд сонгон ажилласан Увс, Ховд, Говь-Алтай аймгуудад эхийн эндэгдэл гараагүй нь хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөвлөгөөний биелэлт үр дүнтэй болж байгааг харуулсан гэж байлаа.

Тайлангийн хурлаар 2013 онд төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн үр дүн ямар түвшинд хүрсэн мөн цаашдын үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллах хэрэгтэй байгаа зэрэг асуудлын талаар санал бодлоо солилцлоо.