Дуучин Э.Чулуунчимэг сүүлийн үед охинтойгоо дуулсан дуугаараа сонсогчдын сонорыг мялааж, ихээхэн магтаал сонсоод буй. Тэрбээр өнгөрөгч сарын  22 нд "Улаанбаатар палас"-д "Бүсгүй ертөнц" тоглолтоо түмэн олондоо хүргэн олныг байлдан дагуулсан юм. Харин түүний найзууд "гэнэтийн бэлгээ хийлгүүлсэн эзнийг нь мурайсан гэв үү". Учрыг тодруулбал, тус тоглолтод нь түүний найзууд гэнэтийн бэлэг барихаар нэгэн бялуу урлаачид ханджээ. Захиалгыг хүлээн авсан бялуу урлаач тэднээс урьдчилгаа мөнгө авахгүй шууд захиалгыг нь хийж өгсөн гэнэ шүү. Гэтэл өнөөдрийг хүртэл Дуучин Чукагийн найзууд "бялуу хийлгэсэнийхээ төлбөр"-ийг өгөөгүй хулхидаад байгаа бололтой. 

Д.Ана