People Of Mongolia сэтгүүл юуны учир ингэв
2019/03/13
Өнгөрсөн өдөр цахим орчинд People of Mongolia сэтгүүлийн нүүрэнд гарсан мэдээлэл бүхий зураг нэлээд хүний бухимдалыг хүргээд авав.
Тус сэтгүүлийн нүүрэнд "Т.Билгүүн амьд уу?" хэмээн гарчиглаж, жүжигчин агсан залууг БНХАУ-д хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан гэдэг үнэн үү хэмээн дэд гарчиг өгөн нийтэлсэн байв. Энэ нь харин олон хүний дургүйцэлтэй нүүр тулж, талийгаачийн ар гэрийнхэн ч энэ талаар шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа юм. Ямартаа ч тус сэтгүүлийн газраас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд энэхүү зураг нь эвлүүлэг эсэх нь мөн тодорхойгүй байна. Өөд болсон хүний нэрийг холбогдуулсан ийм үйлдэл гаргаж байгаа тус сэтгүүлийнхэн хариуцлагаа хүлээж ямар нэг тайлбар хийнэ гэдгийг олон хүн хүлээж байна.