Бадархундага нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгоно
2019/03/15
Бадархундага нуураас олон тооны мөнгө аяга авч, улмаар эл үйлдлээ далдлахын тулд галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн.
Эргэн сануулахад, Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.
Энэ хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял шийтгэжээ. Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.
Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Эх сурвалж: mnb.mn
Zochin · 2019/03/16
Nuurand ayaga shideheer husel biyeldeg yum uu? Ha ha ha . Hun bolgon ingeed hog nuurand hiigeed baival hedhen shiliin daraa nuur hogiin sav boloh ni dee. Arai denduu munhrah yumaa. Nuurand ayaga ugruj baihaar haa saigui hog taridag yavdlaa l bolih heregtei dee
araichde · 2019/03/16
nuurand ayga urguhuur sain saihan baidag gej hen chmd helj bna erguu orc mn
Зочин · 2019/03/15
Yu soliorood bgaan minii orgoson ayga ch bgaam biluu duruuraa ym yridgiin butsaagaad nurand ni orgoorei tegj yrihgui shuu
Зочин · 2019/03/15
ter nuuriin yorool ter nutgaas garaltai negen tom darga yavsan hunii shidsen altan ayaga bii gesen shuu
Зочин · 2019/03/15
Төрийн хулгайчид хулгайлсан хөрөнгөө нууранд шидэж энийг нь нэг нөхөр гаргаж авч нь юун буруу байна харин хүн буудсан нь буруутай
Зочин · 2019/03/15
Энэ чинь булаалт төдий биш дээрэм байна шүү дээ. Ял нь гуравхан жил төдийгөөр тогтохгүй л ёстой доо уг нь.
иргэн. · 2019/03/15
Улсын орлого болгох зүйл их байгаа даа.Аяга бол жижиг зүйл.