Сэтгүүлч Г.Алтантүрүүгийн "гэр бүл"
2019/03/17
“Танайд хоноё" нэвтрүүлгийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай болгож, үзэгчдийг байлдан дагуулсан сэтгүүлч Г.Алтантүрүү “25 дугаар суваг телевиз”-дээ эргэн ирээд үзэгчдтэйгээ уулзах болоод чамгүй хугацааг үдэж байна. Түүний нэвтрүүлэг хоёр ч хөтлөгчийн гар дамжаад байсан ч олныг байлдан дагуулж чадаагүй, нэр хүндийг нь унагаад авсан гэхэд хилсдэхгүй.
Г.Алтантүрүү мэргэжил нэгт хөтлөгчдөөсөө онцгойрч чаддаг нэгэн. Нэг хэсэг бор дарсанд дурлан, анхны эхнэрээсээ салсан гэх яриа чих дэлсээд авсан удаатай. Тэгвэл түүний гэр бүлийн амьдрал хэдийнээ цэгцэрчээ. Тэрээр Гэрлээ гэх бүсгүйг ханиараа сонгож 101,7 радиод хөтлөгч редактор хийдэг төдийгүй шоу бизнест хүч үздэг нэгэн. Хосууд өдгөө хоёр хөөрхөн хүүтэй болсон билээ.
Д.Ана
Зочин · 2019/03/19
Хөөрхөн юм бэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье
Зочин · 2019/03/19
Хөөрхөн юм бэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье
Багш · 2019/03/17
Баяр хүргэе. Аз жаргалыг гэр бүлд нь хүсэн ерөөе.