Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
2019/03/20
Одоогоос сарын өмнө АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорт уламжилсан. Прокурор уг саналыг хэрэгсэхгүй болгосон юм.
Тэгвэл ШЕЗ-өөс өргөн мэдүүлсний дагуу Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний 44 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч П.Долгормаа, 15-ны өдрийн 45 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
НПГ-ын ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас ирүүлсэн нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ хэлэлцээд дээрх хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Харин Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж шийдсэн байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
зочин · 2019/03/20
ЭНЭ ЛҮНДЭНДОРЖ ГЭДЭГ ХҮНТЭЙ МУ-ЫН ШҮҮХИЙН ӨНӨӨГИЙН ЭМГЭНЭЛ,ЗАВХРУУЛГА ШУУД ХОЛБООТОЙ БАЙХАД ЭНЭ ХҮН УЛАМ ДЭВШЭЭД МАНДААД БАЙХ ЮМ.
ард түмэн · 2019/03/20
Хдагаламжиндаа сая саяаар, тэр бум тэр бумаар тоологдох прокурор, шүүгч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шалгах хэрэгтэй. Ийм байдлаар Лүндэндорж, НПГ-ын дарга Баярмагнай нар хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийг уландаа гишгэж байна.
Зочин · 2019/03/20
шүүхийг дэндүү том толгойтой болгосон хүн бол Элбэгдорж шүү дээ авилга гэмт хэргээ нуух гэж тэр Нямдоржийг бол шүүгчид үзэхгүй байгаа нь Элбэгдорж шиг луйварчин биш шударга болохоор нь шүүгчид Нямдоржийг дэмжихгүй байгаа юм,,,
Шүүх өөдлөхгүй ээ · 2019/03/20
Шүүх яаж шударга ажиллах юм бэ? Яагаад Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж чинь согтуу машин жолоодож яваад хөдөөний малчны жаахан оюун охиныг аргалаад өнгөрсөн хүн шүү дээ. Тэгэхээр шүүгч нарт барьцах сэтгэл төрж ло таарна. Манай дарга өөрөө ингэж хуулийг заэвхруулж байхад бид нэг алдсан хүнд тус болоход яадаг юм гэж бодно.
Шүүх өөдлөхгүй ээ · 2019/03/20
Шүүх яаж шударга ажиллах юм бэ? Яагаад Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж чинь согтуу машин жолоодож яваад хөдөөний малчны жаахан оюун охиныг аргалаад өнгөрсөн хүн шүү дээ. Тэгэхээр шүүгч нарт барьцах сэтгэл төрж ло таарна. Манай дарга өөрөө ингэж хуулийг заэвхруулж байхад бид нэг алдсан хүнд тус болоход яадаг юм гэж бодно.