Манай улсаас АНЭУ-ын Абу Даби хотод болох дэлхийн "Тусгай олимп"-ийн наадамд оролцохоор энэ сарын 07-нд эх орноосоо мордсон билээ. Уг олимп нь энэ сарын 22-ныг хүртэл болох бөгөөд дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Энэ нь дэлхийн тусгай олимийн 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп болж байна. Харин манай улсын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 28 тамирчин оролцож байгаагаараа энэ удаагийн тэмцээн ихээхэн онцлог болж буй. Тэгвэл энэхүү олимпид оролцож байгаа манай баг тамирчдын медалийн буухиа тасрахгүй үргэлжилсээр байгаа баярт мэдээг дуулгалаа.  Тодруулбал, 14 дэх медалийн эзнээр Э.Энхбаяр тодров. Тэрээр 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. 

Сонирхуулахад Э.Энхбаяр нь 15 настай бөгөөд Хөвсгөлөөс сонгогдож Монголын Тусгай олимпын багийн гишүүн болсон тамирчин билээ. 

Монголын багийн медалийн амжилт одоогийн байдлаар:

Алт:

Э.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

Х.Балжинням – 100 метрийн гүйлт

Мөнгө:

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

Хүрэл:

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал - жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче