Цагдаагийн ёс зүй улам бүр дордов уу?
2019/03/21
Алдаа гаргах эрхгүй алба бол тангараг өргөсөн цагдаа. Харин сүүлийн үед цагдаагийн нэр бүхий алба хаагч өргөсөн тангарагаасаа няцах, шударга бус ажиллах, хувийн зохион байгуулалтгүй зэргээс болж цагдаагийн албаны нэр хүндийг унагасаар байна.
Үүний жишээ болгож хамгийн ойрын хоёр жишээг хүргэж байна.
- Цагдаагийн алба хаагчид болох Б.Б, П.Б нар нь бусдаас 200 000 төгрөг авсан гэх хахуулийн хэрэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа цагдаа нар нь хэв журмын цагдаа нар аж. Тэдний хэргийг өчигдөр анхан шатны шүүхээс прокурорт буцаав.
- Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн хоёр дугаар хэлтсийн хэсгийн байцаагч Д.Х цагдаагийн сангийн мэдээллийг задруулсан нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81-р зүйлд заасны дагуу 3 сар цалингийн 20 хувиар торгосон байна.
Дээрх хоёр жишээ бол зөвхөн энэ долоо хоногт цагдаа нартай холбоотой шийдэгдсэн асуудлууд. Үүний цаана цөөнгүй асуудал байгааг үгүйсгэх аргагүй.
Цагдаагийн алба хаагчид ачаалал ихтэй байдаг салбаруудын нэг. Ачаалал ихтэй байгаадаа түүртэх, хувь хүний хүмүүжил зэргээс хамаарч зарим нэг нь цагдаагийн нийт алба хаагчдын нэр хүндийг унагах тохиолдол мэр сэр бий. Өөрөөр хэлбэл ганц нэг цагдаагаас болж цагдаагийн нийт бие бүрэлдхүүний нэр төр унадаг нь нууц биш.
Энэ мэтээр цагдаагийн албаны нэр хүндийг унагасан үйлдэл ганц нэгээр тогтохгүй. Цагдаагийн алба алба хаагчдынхаа сахилга, ёс зүй, харилцаа, хувийн зохион байгуулалт зэрэгт анхаарахгүй бол албаны нэр хүнд шалаар нэг унасаар байх уу?
zochin · 2019/03/22
Прокурор шуугч нараа дууриаж авилга авдаг болжээ эсвэл шуугч прокурор нар хуулиар зовшоорогдсон байдаг юм бол уу
СХД ИРГЭН ДАШНЯМ · 2019/03/21
Сонины Цагаагчин 1 р тасагт д.х М. ....... гэж хуулийг гууль болгодог эрх мэдлээ ашиг гэж боддог дарга байна Ц.Ё.Г .н.дарга анхааралдаа авна уу.ядарсан иргэн гуйж байна. Хүлээн аваач.
Хүннү · 2019/03/21
Ер нь ганц энэ гэлтгүй хэрэг хийсэн хүмүүсийг ил тод зарлах ёстой. Хүний эрх энээ тэрээ гэсээр байтал наадуул чинь бүр давлаа, одоо боль.Үүргээ мэддэггүй Ухамсаргүй соёлгүй мал шиг юмнуудад юуны чинь эрх.
Зочин · 2019/03/21
Нэр
зочин · 2019/03/21
нэрийг нь бүтэн бичиж баймаар,ядаж бусдад нь сургамж болог