Оюутан ахуй цагаасаа эхлэн хип хоп хамтлагийн дууны дахилтыг дуулж, эвлэгхэн хоолойгоороо олны танил дуучин болсон Б.Баярцэцэгийг өдгөө танихгүй хүн ховор. Түүний "Содон аялгуу" дууг ч мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тэрээр хамгийн сүүлд "Намайг зур" хэмээх клипээ олны хүртээл болгосон. Олон киноны дууг сонсогчдын сэтгэлд хоногшуулж, сэтгэлийг хөглөж чадсан дууч бүсгүй анх тайзан дээр гарч ирж байснаасаа илүү "хөөрхөн" болжээ. Элсний нүүдэл, Шүрэн бугуйвч, Тэнгэрт харвасан од зэрэг киноны дуугаараа хит парадыг тэргүүлж байсныг та бүхэн илүүтэй мэднэ. Уянгалаг хоолойтой Баярцэцэг өдгөө нэг охинтой анх нөхөртэйгээ 1999 онд нэг гэртээ орсон гэдэг. Түүнийг одоогоос дөрвөн жилийн "Эхо любви" экслюзив амьд тоглолтынхоо ковер зургийг дэлгэхэд мэс засал хийлгэжээ хэмээн шуугиан дэгдсэн удаатай. Харин энэ нь нүүр будагч, гэрэл зурагчин хоёрын мэргэжлийн өндөр түвшинд ажилласны үр дүн гэж дууч бүсгүй тухайн үед өгч байсан ярилцлагаараа хариулт өгсөн байдаг юм. 

Д.Ана