МИАТ-ын Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгээс тайлбар авлаа
2019/03/22
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Нямаагийн Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдуулан саатуулж байсан түүх 2018 оны 07-р сарын 23-ны өдрийнх.
Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх Н.Энхбаатар нь УИХ-ын гишүүний туслахаар 2006 онд ажлын гараагаа эхлүүлж улмаар 2008 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж 2010-2015 онд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажлуудыг хийж иржээ. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдоод байсан юм.
Н.Энхбаатарыг тухайн үед үйлдэл дээр барьсан хэмээн 30 хоног цагдан хорих захирамж шүүх гарган хорьсон бөгөөд АТГ-ынхны шалгалтаар өөр нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, философич, нийгэм судлалын багш мэргэжилтэй, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр 2014-2016 онд магистрийн зэрэг хамгаалсан тэрбээр МИАТ компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоолын хамт бэлэн мөнгөөр авсан. Мөн “Таван богд”-оос 2018 онд үйлдвэрлэсэн “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эдгээр хөрөнгүүдээ авсан мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шалгуулахад хүрсэн. Тэрбээр дээрх өндөр үнэтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан эх үүсвэрээ найз нараасаа авсан гэж тайлбарлаж буй бөгөөд үүнтэй нь холбогдуулан гадаад, дотоодод байгаа зарим хүнийг АТГ-ынхан дуудаж шалгасан сурагтай. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, МИАТ компанийн Японд суугаа төлөөлөгчөөр томилогдон явсан Ж.Бат-Эрдэнэ гэх хүн ч байгаа аж. Тэднээс өмнө “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир, МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал нарыг энэ хэрэгт холобгдуулан тайлбар авсан гэх мэдээлэл байна.
Хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-т хүргүүлсэн хэргийг тус газрын хяналтын прокурорууд ч хэрхэн шийдэх гэж буй нь тодорхойгүй байгаа бөгөөд хуульд заасан хянах хугацаа нь өнгөрсөн гэх мэдээлэл ч буй юм. Прокурорууд ямар зорилгоор энэ хэргийг шийдэхгүй байгаа нь хардлага дагуулж байгаа.
Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.
ard tumen · 2019/03/24
iim ih mungutei huniig yah ch ugui ee
Zochin · 2019/03/23
60 n terbumaa shalgaachee !!! DEED shuukhiin shuugch Amarsaikhan MIATn asuudliig Shuukh deer ni shiidekh amlaltaar khuukhdee Orost MIAT n dargaar tomuulsan bgag ankhaaraldaa avnuu !!!!
Zochin · 2019/03/22
Sayahan manai uls tor sudlaach gadaadad togsogchidig 4 angilald mash zov todorhoilj huvaasan bsan,ene nohor ter 4 dehi angilal buyu,nam dagaj tsunh barin yavaad,gadaadad kurs togsoj iregsediig toriin alband buu oirtuul gesen angilald oroh hulgaich bna
Зочин · 2019/03/22
тэрбумтны туслах тэрбумтан болох шахаж дээ
зочин · 2019/03/22
мэдээ бэлтгэж байгаа ухаантайн бол сайн судалж бичээч ийм чадваргүй , худал мэдээлэл түгээхээсээ одоо болимоор юмдаа