Тогос шиг гоёдог Д.Одзаяагийн "өөрчлөлт" (фото)
2019/03/22
МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нь "Нэгэн зүгт" хамтлагийн Заяагийн эхнэр гэдгээрээ анх олны танил болж байсан нэгэн. Түүнийг хайрт нь үргэлж л халамжилж, гэнэтийн бэлгийг барьдаг гэдэг. Нэвтрүүлэгч бүсгүй завгүй ажилтай байх үеэр нь "Хайраа ажлынхан гадаа ирчихлээ гараад ир" гэхэд очихоор чамайгаа баярлуулах гэсэн юм гээд цэцгийн баглаа мөн хайртынхаа дуртай өндөр өсгийт, цүнхээр бэлэг барьдаг байсан тухай хуучилж байсан удаатай.
Өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болсон тэднийг сошиалд андахгүй сайн танина. Тэд үргэлж л фэйсбүүк хуудсаараа дамжуулж олонд бэлэг тараадаг ажилтай болсон. Үзэсгэлэнтэй байх зарчмыг баримталдаг Д.Одзаяа бүсгүйг нүүр будаг нь илүү төгс төгөлдөр болгодог гэнэ шүү. Түүний халамжит хань дуучин Заяа "Сайхан эмэгтэйн жаргалтай инээмсэлэлийн ард сайн ханийн хайр халамж , ноён нуруу байдаг. Сүрлэг эрчүүдийн амжилт ялалт, оргил бүхний ард хүчирхэг эмэгтэйн итгэл зүтгэл , хатан ухаан бий" хэмээн эхнэрээ үргэлж л магтаж байдаг ажээ.
Д.Ана
Зочин · 2019/03/22
Эр хүн бүр ингэж эхнэрээ хайрлаж халамжилдаг бол эмэгтэй хүн бүхэн аз жаргалтай, айл бүхэн сайхан амьдрах байх даа. нэг ч гэсэн эмэгтэй сайхан амьдарч байвал сайхан байна.