Инженер Н.Нацагням: "Цахим гэмт хэрэг саарал Ордоноос гарлаа"
2019/03/22
Дэлхийн шилдгүүдийн сэдэж, бүтээж байгааг Монголын инженерүүд ч хийж чадна гэдгийг эрдэмтэн Н.Нацагням харуулж яваа. Тэрээр ирээдүйдээ эрдэмтэн болно хэмээн төсөөлөө ч үгүй явсан жаал хүү гэдэг. Үеийнхэн дундаа нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн байжээ. Монгол инженерийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж буй Н.Нацагням “Би багадаа гэрт орохыг мэддэггүй. Дандаа гадаа тоглож, ноцолдон зодоон их хийнэ. Цэвэрхэн хувцастай явна гэж байхгүй. Дандаа л урчихна” хэмээн бага насныхаа дурсамжаас хуваалцаж байсан удаатай. Монголынхоо залууст олон улсын тавцанд гарч чадна гэдгийг мэдрүүлж буй түүний нэрийг ашигласан гэнэ шүү. Энэ талаар тэрээр "Цахим гэмт хэрэг Саарал Ордоноос гарлаа. IP address аар нь оллоо. Миний нэр зураг ашигласан энэ хуурамч account ийг саарал ордонд нээжээ. Ийм төрөөр яах вэ? Гэртээ байгаа заазуураа бариад маргааш талбай дээр гарч тооцоо хийцгээе Монголчууд аа! Зуун жил дээрэлхүүлж Хонь шиг явснаас хүн шиг ганц өдөр явъя Монголчууд аа! Маргааш учраа олж цэг тавьцгаая! Инженер Н. Нацагням гэж хуурамч account ийг Саарал ордонд нээжээ!" гэв.