Бээжин: “Робот мөрдөн байцаагч”-тай боллоо
2019/03/25
Энэ сарын 19-ний өдөр, эргүүл хийх ухаалаг робот “Мэйбао” Мэйюань хорооллын хүүхдийн анхаарлыг татав.
“Мэйбао” хэмээх нэртэй эргүүлийн үүрэг гүйцэтгэх зориулалттай ухаалаг роботыг Бээжин хотын Фэнтай дүүргийн Дүнгаоди гудамжны Мэйюань хороололд ашиглаж эхэлжээ.
Ингэснээр энэхүү ухаалаг робот хорооллын аюулгүй байдлыг сахиулах эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Оршин суугчдад “Мөрдөн байцаагч” хэмээгдсэн энэхүү ухаалаг роботыг Бээжингийн Сансрын автомат удирдлагыг судлах хүрээлэн судлан бүтээж, хороололд танихгүй хүнийг ялган таньж сэрэмжлүүлэх, видео мэдээлэл цуглуулах, галын аюулыг олж илрүүлэх, оршин суугчдын амьдралд үйлчилгээний сануулга өгөх, хүнтэй харилцах, шөнөөр эргүүл хамгаалалт хийх зэрэг олон үйлчилгээ үзүүлэх юм.
/Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли Шинь/
Бэлтгэсэн нь:Д Баясал
СИНЬХУА агентлагийн албан ёсны эрхтэйгээр нийтлэв