АТГ: Хувьдаа ББСБ-тай Монгол банкны ажилтнуудыг үргэлжлүүлэн шалгаж байна
2019/03/26
2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна.
Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах
- Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.
санал байна · 2019/03/27
ХУВЬДАА ББСБ тай төв банкны ажилтанг шууд халах хэрэгтэй, АСУУДЛЫГ шууд шийдэх боломж байна.
Бат · 2019/03/27
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
Зочин · 2019/03/26
одоо АТГ Шүүхийг хурдан солиод өөрсдийхөө хүмүүсийг тавих тул жоохон л тэсчих тэгээд луйвраа хийнэ үү өөрсдөө мэд
irgen · 2019/03/26
Engiin irged aj axuin negjid oldoxgui baga xuutei zeeliig dotor ni baidag novshnuud avch mungu ugaasan gej bodoxoor unendurgui xurch bna....mongoliin tur iim l alia balai novshnuudaar duursen baina.... shudarga zuil algaa....
Зочин · 2019/03/26
зүгээр л халаа ч дээ тэгээд шоронд нь явуул