ОУХМ Г.Угалзцэцэг "Гавьяат цолныхоо найр"-ыг хийлээ
2019/03/26
Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд "Монгол улсын гавьяат тамирчин" цол тэмдгээр шагнасан билээ.
Тэрбээр энэ сарын 23-ны өдөр Корпорейт-д “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа хийсэн юм. Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшуулав.
ОУХМ, МУГТ Г.Угалзцэцэг WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нээс хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлж Монголчуудынхаа бахархалыг төрүүлээд авсан. Мөн тэрбээр 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Түүнчлэн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ. Ингээд түүний “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагын гэрэл зургаас онцлон хүргэе.
О.Ариун