Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралт нэг долоо хоног үргэлжилнэ
2019/03/26
Гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт эхэлсэн байгаа бөгөөд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:
- 3 дугаар улирлын амралт
бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 06-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал 1 долоо хоног
- Зуны амралт
1-2-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 01-нээс
3-5-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 08-наас
6-12-р ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.