ТОЙМ МЭДЭЭ
2019/03/30
-Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт хаалттай үзүүлэв-
Улс төрд нэлээдгүй "халуун" үйл явдал болж өрнөв. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлсэн юм. Мөн өчигдөр сэтгүүлчдэд эл хаалттай үзсэн бичлэгийг үзүүлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн бичлэг бий, хэлмэгдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурлаар энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзэж, улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 600 гаруй хоног эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргах шийдвэрийг мөн гаргасан. Хууль зүйн байнгын хорооны хурлаар энэхүү бичлэгийг эхний ээлжинд УИХ-ын гишүүдэд үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ингээд 600 хоногийн бичлэгээс үзүүлэх боломжтой гэсэн зургаан хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг болон 26 минутын видеог УИХ-ын гишүүдэд, дараагийн өдөр нь сэтгүүлч нарт үзүүлж, нэлээдгүй шуугиан тарив.
-Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцoрууллаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
2. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.
Манай нийгэмд олон үйл явдал өрнөсөн долоо хоног боллоо. Агаарын бохирдлыг талаар хаврын цагтай золгоод умартдаг. Тэгвэл өвлийн улиралд л дуугарч болохгүй одоогийн хэрэгжүүлж байгаа үзэл баримтлалаа өөрчлөх ёстойг сануулж Монголын Эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.ГЭНДЭНСҮРЭН Агаарын бохирдлыг бууруулъя гэвэл одоогийн баримталж буй үзэл баримтлал, бодлогоо шинэчлэх ёстой хэмээн нийтлэлээ бичжээ.
Хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн асуудал болоод нийгэм даяараа халаглаж суух болов. Хүүхдүүдийг хамгаалж, гэмтнүүдийг ингэж шийтгэе!!!
Эдийн засгийн байдал сайжирсангүй. Далд эдийн засгийг ил болгох зорилготой гарч ирсэн НӨАТ олны бухимдлыг төрүүлээд байгаа. Арга үгүй биз, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг санаачлахдаа "Буцаан олголт" гэдэг үгийг нь хассан болохоор харгис хууль болсоныг эрх зүйч Р.Ууганбаатар хэлсэн удаатай. Тэрбээр Р.Ууганбаатар: НӨАТ-ыг шууд устгах хэрэгтэй гэж зууны мэдээ сонинд ярилцлага өгчээ.
Бат · 2019/03/31
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй