Г.Шийлэгдамба хүүхдийн хорих ангид ял эдэлж байна уу
2019/03/31
Авлига авч байгаад үйлдэлд дээрээ баригдсан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал өнгөрсөн 2017 онд гурван шатны шүүхээр болж эцэслэгдсэн билээ.
Шүүхээс Эрүүл мэндийн сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулж байсан.
Тэгвэл таван жилийн хорих ял сонсч өдгөө ял эдэлж байгаа Г.Шийлэгдамба хүүхдийн хорих ангид ял эдэлж байна гэсэн мэдээлэл байна.
Тодруулбал, Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд арын алба, аж ахуй хариуцан ялаа эдэлж байгаа ажээ.
Төрийн албыг авлига авах хэрэгсэл болгон ашигласан тэрбээр хүүхдийн хориход ял эдлэх нь хэр зохимжтой вэ.
О.Гэрэл
Оллоо.mn
Zochin · 2019/03/31
Ene hun bas l hongiloor orsnoo medegdej Gansukh shig medeelel hiih baih daa
Irgen · 2019/03/31
Mafinhan sandraldaad ehelsen dee.Helmegduulsen humuusee hulsnii bicheecheer harluulj bn daa