Нүүрээрээ турмаар байна уу?
2013/03/27
Нүүрээрээ турж, залуухан үрчлээгүй арьсаа удаан хадгалахыг хүсвэл эдгээр дасгалыг өдөр бүр тогтмол хийгээрэй.
Залуужих фитнесс: нүүрний булчинг чангалах дасгалууд
Нүдний эргэн тойрон
Гарынхаа хуруудыг чамархай дээрээ тавиад, нүдний эргэн тойрон дах булчинд мэдэгдтэл хойш нь зөөлөн тат. Тэгээд нүдээ ань. Энэ үед арьс чинь татагдаж байгаа нь мэдрэгдэх болно. Энэ байдлаа хэдэн секунд барь. 20, 20 удаа 3-аар дасгал хийгээрэй. Энэ дасгал нь нүдний чинь доорх уутыг арилгахад тустай.
Амны эргэн тойрон
Амны эргэн тойрон дахь тойрог хэлбэрийн булчинг чангалахын тулд долоовор хуруугаар аман дотроо хийж, баруун зүүн хацраа дотроос нь хатгаад, сайн түлхэнэ. Тэгэнгээ хацрынхаа булчинг хурууныхаа эсрэг, дотогш нь чангалах гэж үзнэ. Ингэснээр хуруу чинь амны хөндийн гол хүртэл түлхэгдэх ёстой. Хоёр секунд барьсныхаа дараа суллаж, үүнийг 25-50 удаа хий.
Эрүүний эргэн тойрон
Эрүүнийхээ булчинг чангалахын тулд, хамраараа дуугаралгүйгээр, “мммммм” гэсэн авиа гаргаж, уруулаа хоёр тийш нь сунга. Дараа нь амаа том ангайгаад “ааааа” гэж дуугар. “Ааааа” гэж дуугарахдаа, хэлээ шүднийхээ доод эгнээнд тулгаж, доод эрүүгээ унагах хэрэгтэй. Ингэх нь эрүүний эргэн тойрон дахь булчинг амраадаг.
Хүзүүний хоолойны дасгал
Алгаа дэлгэж, эрүүгээ дээш нь өргө. Тааз хартал, хүзүүний чинь урд талд сунгагдаж буй мэт мэдрэмж төртөл. Дараа нь толгойгоо доошлуулж, шал руу хараад гарынхаа алгаар дээрээс нь дарж, хүзүүнийхээ арын булчинг сунгана. Тааз руу хараад, доод уруулаа дээд уруулан дээгүүр давуулж тэр чигт нь 8-ын тоонд барь.
Хацарны дасгал
Уруулаа аль болох урагш нь цорвойлгож хэсэг барь. Дараа нь аман доторх агаарыг сорж, хоёр хацраа хүнхийлгээд хэсэг барь. Уруулаа жимийсэн хэвээрээ амны хөндийг агаараар дүүргэж хацраа бөмбийлгө. Тэгээд тэр агаарыг эхэлж дээд, дараа нь доод уруул руугаа шилжүүл. Хамгийн сүүлд хоёр хажуу тал руугаа шилжүүлээд гаргаж сулла. Мөн амаа О хэлбэртэй болгож ангайлгаад, хэлээ урагш нь сунгаж цагийн зүүний дагуу, болон эсрэг эргүүл.
Духны дасгал
Хоёр долоовор хуруугаа хөмсөгнийхөө дээд талд тавьж доош нь үл ялиг дараад, тэгэнгээ хөмсгөө дээш нь тултал нь өргөх гэж оролд. Энэ байдлаа 5 минут хадгал. Эсвэл 3, 3 минутаар дундаа нэг завсарлагатайгаар хийж болно. Энэ дасгал чиний духыг чангалж, толийлгох ба үрчлээгүй, туранхай нүүртэй болоход нөлөөлнө.
news · 2013/07/09
*P3RMa I value the blog post.Thanks Again. Really Great.