Төсвийн орлого 35.2 хувиар буурчээ
2019/03/31
Улсын төсвийн орлого хоёрдугаар сарын байдлын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеэс 35.2, зарлага 46.8 хувиар буурчээ. Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвийн макро эдийн засгийн сар тутмын судалгааны тоймд энэ тухай дурдсан байлаа. Дашрамд мэдээлэхэд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсын төсвийн орлого өнгөрсөн онд 10 их наяд төгрөг давсан юм. Энэ нь батлагдсан төсвөөс орлого нь 25 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Түүнчлэн ойрын хоёр жид төлөх өр байхгүй тул хэсэгтээ эдийн засаг амсхийнэ. Энэ үед нь эдийн засгаа “амь” оруулах хэрэгтэй тухай тэрбээр хэлсэн юм.