Сурагчид энэ сарын 06-наас амарна
2019/03/31
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гаргаж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг.
Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2, 3, 4 дүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоожээ.
Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрахаар тогтоосон байна.