Автомашины улсын дугаар 4,9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө
2019/04/01
Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн бол жолооч та дөрөвдүгээр сард багтаан татвараа төлнө. Энэ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалттай холбоотойгоор тавигдаж байгаа татвар юм.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн бүхий л төлбөрөө тооцооны аргаар төлөх боломжтой ажээ. Мөн ГЭРЭГЭ Киоск машинаар дурын банкны картаар төлөх болох юм байна.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн арилжааны банкиудад нэхэмлэх үүссэн тул Худалдаа хөгжлийн банк, УБХБ, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
Д/д |
Байршил |
Цагийн хуваарь |
1 |
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30 |
2 |
АТҮТ /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/ |
|
3 |
НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ |
|
4 |
Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 |
5 |
Да хүрээ худалдааны төв |
Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 |