Дэлхийн рекордыг шинэчилсэн Ц.Раднаа эх орондоо ирлээ /фото/
2019/04/02
Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар бид цаг алдалгүй хүргэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, гурван алтан медалийн эзэн болсон Ц.Раднаа эхэ орондоо ирсэн юм. Түүнийг гэр бүлийнхэн болон шавь нар нь тосон авлаа.
Тэрбээр "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Намайг угтаж авсанд би маш их баярлаж байна. Сэтгэл их хөөрч байна" гэлээ.
Өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Ц.Раднаа биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж байгаа юм.
Дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтын эзэн болж, төрийн дуулалаа эгшигшүүлсэн буурайг төрийн нүд харах буй зээ. Түүний тэмцээний амжилтыг эргэн сануулвал, Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртсэн юм. Түүний ДАШТ-д түрүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилт 1:33 /нэг минут, 33 секунд/ байсныг 1:20 болгон шинэчилсэн байна. Ийнхүү гурван алтан медалийн эзэн болсон буурайдаа эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.