“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид глобал PR захирлаар ажилладаг. Мөн өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулаад маш амжилттай ажиллаж байгаа залуухан бизнесмен бүсгүй юм. Тэрбээр өөрийн брэндээрээ гангарч олон бүсгүйчүүдийн "шунал"-ыг хөдөлгөгч яваа. Аль ч улс орны эмэгтэйчүүд гутал, цүнхэнд мөнгө хайр найргүй цацдаг гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх биз ээ.

Түүний брэнд нь өндөр өсгийт, эрэгтэй эмэгтэй гутлууд, цүнх, утасны гэр, тэлээ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг могой болон матрын арьсаар хийдэг гэдгээрээ цахим ертөнцөд онцгойрч чаддаг юм.

О.Оюунцэцэг "Том цүнхтэйгээ, том мөрөөдөлтэй - нуулгүй хэлэхэд мөнгөгүй - оюутны визтэй энэ Австралид анх хөл тавьж байлаа. Жижигхээн энгийн зүйлийг мэдэхгүйгээсээ олон ч жил сараар төөрч, тойрч, будилж, мөрөөдлөөсөө холдож, уйлж дуулж, унаж босож явлаа - гэхдээ хэзээ ч зогсолтгүйгээр хаяхгүйгээр хичээсний дүнд багахан ч болтугай ахиц гарган өөрийн бизнес ээ, корпораци орчин дахь карьер аа нэг алхмаар урагшлуулж чадсан байх! Бид Монголд ямар баян, нэр хүндтэй, мундаг ажил хийдэг байснаас үл хамааран Австрали улсад, ногоон тивд бүхнийг тэгээс эхэлдэг" өөрийнхөө бизнесийн амжилтын талаар хуваалцав.

Д.Ана