Таиландад халаасны хулгай хэрэгт холбогдоод буй этгээдүүдийн хоёр нь реппер уран бүтээлч гэжээ
2019/04/04
Өнгөрсөн Даваа гарагийн орой Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилжээ.
Өчигдөр буюу Лхагва гарагт тэднийг Тайландын цагдаагийн газар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ.
Словакын жуулчны хэтэвчинд 2,000 бат ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлс байсан гэнэ. Хэрэг гарсны дараа удалгүй ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олджээ. Цагдаа нар хяналтын камерны бичлэгийг шалгаад гурван этгээд хоосон хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна.
Сэжигтнүүд баригдсаныхаа дараа хулгай хийснээ хүлээжээ. Бас тэд хүн олноор зорчдог дэлгүүр, худалдааны төвүүд, BTS-ийн өртөөнүүдээр явж, тай хүмүүс болон гадаадын жуулчдыг ангуучилдаг байснаа байцаалтын үеэр хүлээсэн байна.
Тайландын цагдаагийн газар Мөнхбаяр, Ихбаяр нарыг Монголдоо алдартай рэп дуучид болохыг олж мэдсэн гэнэ.
Сүүлийн хэдэн сар монголчууд Таиландад зорчин явахдаа халаасны хулгайн хэрэг үйлдсэн хэд хэдэн хэрэг бүртгэгдээд байгаа юм. Тус улсын Хааны ордонд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй 2 иргэн бүлэглэн хулгай хийж байгаад мөн баригдсан гэх мэдээлэл 7 хоногийн өмнө гарч байсан билээ. Таиландын Хааны ордон бол тай хүмүүсийн хамгийн хүндэтгэж дээдэлдэг ариун газар нь бөгөөд урьд түүхэндээ хэзээ ч ийм бузар булай үйлдэл гарч байгаагүй гэнэ.
Монголчуудын хулгайн хэрэгтэй холбоотой энэ явдалаас 10-аад хоногийн өмнө буюу 3 сарын 18-нд Таиландын нисэх онгоцны буудалд мөн л Монгол Улсын 3 иргэн бүлэглэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдахад тэдний биеэс 5-6 улс орны маш их хэмжээний бэлэн мөнгө гарсан. Өнгөрсөн оны 8 сард бас л жуулчдыг тонодог бүлэг монгол хулгайч нар Таиландын нийслэл Бангкок хотоос баригдаж хэсэг шуугиад намжиж байсан билээ.
Бат · 2019/04/05
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
Хүннү · 2019/04/04
Ямар юмных рэпэр байхавдээ угийн халаасны хулгайчид л биз. Монголын нэрийг боддоггүй хүмүүс юм аа.
irgen · 2019/04/04
Улс эх орныхоо нэр хүндийг үл хайхран шаварт хутгаж байгаа хэнбугайг ч болов шууд цаазалбал таарна.
Зочин · 2019/04/04
budaj albal taarna. Eh orni ner buzarlasan hulgaichuudiig buudaachee, tarhiig ni zad buud
Зочин · 2019/04/04
Шившгүүд дахин гадаадад зорчих эрхийг нь хасах хэрэгтэй