Сэрэмжлүүлэг: Өөх соруулах хагалгаанд орж байгаад нас баржээ
2019/04/04
Өөх соруулах хагалгаанд орж байсан бүсгүйн бие муудаж, нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй нас баржээ.
Тэрээр өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа ажээ.
Hezee Mongold oligtoi hiij bailaa · 2019/04/04
Goo saihnii mes zasliig Koread ochij hiilgeech, Korea chin mes zasliin vant uls baihgui yu, 10 hunees 8 ni zoolttoi zasal hiilgetsen, uls dayaraa hiimel humuus hulhulduj baidag. Koreagiin "Let Bijin" gedeg nevtruuleg uzeerei, mergejiliin emch nar orson humuusiig yag Korea cerialiin jujigchin shig bolgood l gargana, yamar ch une tulburgui. Er ni tegeed turah metiin amarhan zasliig bol uuruu hooloo zohitsuulaad, dasgal hudulguun tuushtai hiij tursan ni deer shdee, tegj iluudee garsan mungu tsatsaj baisnaas. Zaaval mungu tsatsaad biye amar turiya gevel negmusun Koread ochij mergejiliin emnelegt hiigehgui yu.