Дуучин О.Анхбаяр, Б.Ха­лиун нарыг Монголын урла­гийн сайхан хосуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. “Киви”-гийн гоо охи­доос хамгийн сайхныг нь “сугалж”, эхнэрээ болгосон дуучин Анхаа гэргийгээ хайр, халамжаар дутаадаггүй гэлцдэг. "Сүүн цагаан хурим", "Хайр өөрөө гайхалтай" дуугаараа сонсогчдыг байлдан дагуулсан дуучин хосууд сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч хувийн амьдралдаа анхаарах болсон.

Тэгвэл нам гүмхэн байхдаа дууч бүсгүй гурван хүүтэй болж, айлын алтан бэр болсон. Авьяаслаг монголчууд шоугаар эргэн үзэгчтэйгээ уулзаж, олныг гайхашруулаад авсан удаатай. Гурван хүүхдийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж байгаа нь зарим нэг бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлээд авсан гэдэг.  Түүний "өөрчлөлт" фотог бэлтгэн хүргэх гээд гэрэл зургийнхан архивыг сөхөхөд халамжит ханийхаа хайранд умбан гоолиг төрхөө авч үлдэж чадсан гэдэг нь харагдав.

Д.Ана