Автомашины дугаарын бизнесийг таслан зогсооно
2019/04/06
Автотээврийн үндэсний төв рүү чиглэсэн АТГ-ын бас нэгэн ажил эхэлжээ. Энэ бол азын дугаарын бизнес. Тоонд дуртай монгол түмний бас нэгэн хөөрөгдөл нь “автомашины азын дугаар”.
Ижил тоонууд бүхий дугаар 10 сая хүртэл үнэ хүрдэг байна. ЗТХЯ-ны болон АТҮТ-ийн ажилтнууд улсын дугаарыг 1.6 сая төгрөгөөр зарсан, 3333, 7774, 8886 гэх зэрэг дугааруудыг 7-12 удаа шилжүүлсэн, ингэхдээ шан харамж авдаг гэх мэтээр иргэд АТГ-т гомдол ирүүлж байгаа аж.
Ингэж улсын өмч болох автомашины улсын дугаарыг олгох ажил бизнес болоод удаж буй. Тиймээс азын дугаараар бизнес хийж халаасаа түнтийлгэж байгаа төрийн албан хаагчдыг таслан зогсоохоор АТГ ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд өнөөдөр (2019.04.05) АТҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна.
Зочин · 2019/04/08
Монголчууд тэнэгээ их харуулах юмдаа. 11-тэй утас,азын дугаар гээд л өнгөц сонирхолын үүднээс юманд хандах нь зөвхөн нэр төрийн асуудал шүү дээ.
dsn · 2019/04/07
Азын дугаар байтугай 2 ижил цифр орсон дугаар сонгож авья гэхээр байхгүй байна гээд тооны цуглуулга хэлдэг нь үнэн. Иргэдэд өөрсдөө дугаарын сонголтой хийлгэдэг болгоё
Зочин · 2019/04/06
Иргэн · 2019/04/06
Иргэд хоорондоо өгч авалцаж худалдаж барьдаг явдал байдаг байх?! Харин АТҮТ-ийнхөн надад л лав мөнгө төгрөг төлөхийг шаардаж хууль бус зүйл хийж байгаагүй?! Худал ташаа мэдээлэл байна гэж бодож байна?!