Монголын урлагт сайхан хосууд олон бий. Тэдний нэг нь найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар. Тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн хайрыг булаасан жүжигчин бүсгүйг танихгүй хүн үгүй.

 

Харин найруулагч Д.Галбаярыг бол алдарт жүжигчин Дашхүүгийн хүү гэдгийг хошин урлагт хайртай үзэгчид илүүтэй сайн танина. Хосууд өдгөө гурван хүүхдийн аав, ээж болж хайранд умбаж яваа. 

 

Үлгэр жишээ ч урлагийн хосууд залуу үеийн төлөөлөл. Тэд "Хайрын хүч" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хайрын түүхээ ийн сөхөв.