Сар бүр гар утасны хэрэглээ, IPTV, интернэтийн төлбөрүүд ар араасаа гарч биднийг үе үехэн хямралд өртүүлдэг. Тэгвэл орчин үеийн гэр бүл бүхий л хэрэглээгээ нэгтгэж хэрэглээний зардлаа хоёр дахин хэмнэх боломжтой боллоо.

Танд өндөр хурдны интернэт, суурин утас, IPTV, үүрэн холбоо хосолсон хамгийн хэмнэлттэй дөрөвлөсөн цогц шийдэл “ХАМТДАА” хөтөлбөрийг танилцуулж байна.

“ХАМТДАА” хөтөлбөрт нэгдсэнээр СКАЙмедиа гуравласан үйлчилгээний төлбөр 50%, дээр нь нэмээд гэр бүлийн 3 гишүүний гар утасны дугаарын сарын суурь хураамж 50% хөнгөлөгдөнө. Бүртгэлтэй гишүүд хоорондоо яриа, мессеж хязгааргүй ашиглах бөгөөд гэр бүлийн бяцхан гишүүддээ зориулан, сар бүр нэгж, датаны урамшуулалтай хүүхдийн дугаарыг та үнэ төлбөргүйгээр авах боломжтой.

“ХАМТДАА” хэрэглэгчдийн интернэтийн хурд хоёр дахин өсөх тул өндөр хурдны интернэтээр хүссэнээрээ аялах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Кино сонирхогч, шимтэн үзэгчдэдээ зориулан зөвхөн “ХАМТДАА” хөтөлбөрийн цоо шинэ кино цэсийг бэлэг болгож байна.         

ХАМТДАА  БАГЦ

Бүхнийг багтаасан СКАЙмедиа гуравласан үйлчилгээний 40,000₮-ийн багцын сарын суурь хураамжийг 50% хөнгөлүүлж, 4mbps хурдтай интернэт ашиглан, сар бүр 10 шилдэг кино үзэхийг хүсвэл та ХАМТДАА багцыг сонгоорой.

ХАМТДАА багцад нэгдэхийн тулд дараа төлбөрт “Монголдоо 40” багцын дугаарыг админ дугаараар бүртгүүлнэ. Ингэснээр СКАЙмедиа гуравласан үйлчилгээний суурь хураамж 40,000₮-өөс 50% хөнгөлөгдөж 20,000₮-өөр тооцогдох бөгөөд ХАМТДАА багцын сарын нийт суурь хураамж 60,000₮ болно. Гишүүн дугаарт дараа төлбөрт МОНГОЛдоо багцын болон урьдчилсан төлбөрт дугаар бүртгүүлэх боломжтой.

 

*МОНГОЛдоо 20 багцаас дээш багцын дугаар байна.

*Нийт 3 хүртэл дугаар гишүүнээр бүртгэх боломжтой бөгөөд 2 хүртэл урьдчилсан төлбөрт дугаар байж болно.

“ХАМТДАА” ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

Та СКАЙтелийн үндсэн салбарт очин гэрээ байгуулснаар “ХАМТДАА” хөтөлбөрт бүртгүүлэх бөгөөд СКАЙтелийн дугаараасаа мессеж илгээн 3 хүртэл СКАЙтелийн дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт дугаарыг “ХАМТДАА” хөтөлбөрийн гишүүн дугаараар бүртгэх боломжтой.