Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай ажлаа өгөх хүсэлт гаргажээ
2019/04/09
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна.
Одоогоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Б.Ганзоригийг томилох асуудал яригдаж байна. Мөн Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулаад байгаа юм.
Харин нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.
Иргэн · 2019/04/09
Баярмагнай ч яахавдээ?! Цагаа болохоор учир нь олдоно гэж бодож байгаа?! Харин Баторших, Амарбат гэж дүүрчихсэн Очирсүрэн Очирсүрэн энэ тэр гээд дүүрчихсэн хэдэн новш прокурорт бийдээ?!