"Шилмэл загвар” төвийн багш байсан, МДХ-ын гэрээт загвар өмсөгч, топ модель Э.Сэлэнгэ хэдэн жилийн өмнө өрх тусгаарласан. Топ модель маань Парист аялж явахдаа хайртаасаа гэрлэх санал авч байсан билээ. Гэрлэх саналынхаа дараа удалгүй бүл нэмж, хөөрхөн охинтой болсон. Тэрбээр өөрийн загварын агентлагийг байгуулж, халаагаа бэлтгэж байсан удаатай. Э.Сэлэнгэ сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд VTV-д нэг хэсэг нэвтрүүлэгчээр ажиллаж эфирт хүч сориод авсан. Загварын бүсгүйчүүд гадаад төрхөндөө тэр бүр эрс шинэчлэл хийгээд байдаггүй гэлцдэг. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй үсээ хусаж мөн гадаад төрхөндөө гоо сайхны бага зэрэг өөрчлөлтийг хийгээд амжсан гэнэ лээ. Түүний хувьсалыг фотогоор хүргэж байна.

О.Ариун