Томоохон компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлддэг бүлгийг илрүүлжээ
2019/04/11
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас бичиг баримт хуурамчаар үйлддэг Н нарын бүлэг этгээдийг илрүүлжээ.
Дээрх этгээдүүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон ААН-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг байсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.