Мөрийтэй тоглоомын газраас их хэмжээний хар тамхи хураан авчээ
2019/04/12
Хан-Уул дүүрэгт хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан аж.
Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг саатуулан шалгахаар болжээ.