Зургаан дээд сургуулийг хаах дүгнэлт гарчээ
2019/04/13
Засгийн газраас их дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж буйг БСШУСЯ-наас мэдээлж байна.
Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна.
Үүнээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, дөрвөн сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Хүннү · 2019/04/14
Улс жил жилд хэдэн мэргэжилтэн хэрэгтэй байгааг судлаад тэр хүүхдүүдийг сургаад ав. Одоо "100 ямаанд 60 ухна" хэрэггүй мөнгөөр, бөгсөөрөө зэрэг хамгаалсан чанаргүй докторуудыг зайлуул тэд энэ салбрыг бузарлаж дууслаа мөн Босго оноог 700 болго, 400 оноо үлгэн салган авчхаад их дээд сургуульд ороод байхдаа яадаг юм. Нэг л багш хичээл заагаад мэргэжилтэн бэлтгэж байна, тэр яасан универсал нөхөр вэ? 6 хичээлийг бие даалтай нь зааж байна гэнэ. Ийм гажуудал хувийн гэлтгүй улсын сургуулиудад байна. Баатарбилэг сайд үүнийг мэдэж байгаа байх. Их дээд сургуулийн багш оюутныг цөөлөөд суларсан байр сав илүүдсэн багш нарыг МСҮТ-ийг шинээр байгуулан жинхэн ажиллах хүнээ бэлдэж авах хэрэгтэй болсон.
Dahiad haa · 2019/04/13
Er 3 saya huntei mongold 10 ih surguuli baihad l hangalttai, jijig zah zeeldee tohirson mergejil ezemshuuleh heregtei. Elseltiin bosgiig ni mash undur bolgo, tulburiig ni dor hayaj $10000 bolgo. Tegvel uneheer surah sonirholtoi, aviyastai humuus ni l surna. Aviyastai ch gesen tulburiin chadvargui humuust bol scholarship uguh heregtei. Deer uyed baisan mergejil ezemshuuleh TMS, Tehnikom zergee hugjuuliye. Mergejiltei humuus l mongoliig avch yavna.
Зөв зөв · 2019/04/13
Энэ 6-аас эхлээд хаагаад байх хэрэгтэй. Үхсэнийх нь их, дээд сургууль гэмээр сургууль нэртэй мөнгө хөөсөн хэдэн хүн цуглуулсан газар маш их байна.